Монгол улс яаралтай тусламжийн багаа гадаадад илгээх хэмжээнд бэлтгэнэ

Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар манай улсад ажиллаж байна. Тэд өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.

52ED5703 94F4 4EC4 B0F1 538FDD8575B5

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын дараа яаралтай тусламжийн үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа бөгөөд үндэсний яаралтай тусламжийн багийг байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед Монгол Улсад төдийгүй гадаад улсад илгээх хэмжээнд бэлдэхээр төлөвлөж байгаа юм.

 68A598B5 9C42 47FB BAC7 A4E4CD147CBD

ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд,  цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх  давуу  талтай гэж үзэж байгаа юм.

83962EED AF75 47D4 984F 5D4C31F665EA
 
Мөн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр байгуулсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэлийн орчин үеийн агуулахтай танилцсан  бөгөөд энэхүү агуулахад хадгалагдаж буй эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хадгалалт нь ДЭМБ шаардлага хангаж байгааг тэд мөн онцоллоо. ДЭМБ болон Норвегийн яаралтай тусламжийн баг мэргэжилтнүүд Монгол Улсад ирээд байгаа бөгөөд яаралтай тусламжийн  эмч нарыг оролцуулсан 3 өдрийн сургалтыг хийх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.