Онцгой байдлын байгууллагын гурван албан тушаалтанд хурандаа цол олгожээ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас гурван хурандаа цолтон төрлөө.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгов.

Хурандаа цол хүртсэн алба хаагчдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

IMG 0043 76ke5wrx8r0y9tf9umk9ddrwb3avey48bquphbm2tds

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.