МОХС-ийн захирал Ж.Соронзон үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар МОХС-ийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байсан. Гэсэн ч Ж.Соронзонгийн зүгээс тус шийдвэрийг зөвхөн монголын тал гаргах эрхгүй гэх тайлбарыг өгөөд байсан юм. Тэгвэл Монгол, Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон үүрэгт ажлаа өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Энэ дагуу БШУЯ-ны ажлын хэсэг Б.Болорт ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгчээ. Тус сургуулийг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлд 9086781 регистерийн дугаартайгаар 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар хэмээн бүртгэсэн байна. Мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд мөн Ж.Соронзонгийн нэр байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.