Изюм хотын оршин суугчдыг олноор нь оршуулсан газрыг илрүүлжээ

ОХУ-ын цэргүүдээс чөлөөлсөн зүүн хязгаарын Изюм хотоос 440 гаруй хүнийг бөөнд нь оршуулсан томоохон булшийг олсон гэж бүс нутгийн цагдаагийн газрын дарга мэдэгджээ.

Харьков мужийн цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Сергей Болвиновын хэлснээр, зарим хүн их бууны сум, эсвэл агаарын цохилтод өртөж амиа алдсаныг шинжээчид тогтоосон байна. Албаныхан одоо цогцос бүрийг задлан шинжилгээнд оруулж, үхлийн шалтгааныг тодорхойлохоор төлөвлөж байна.

1663268660 New mass grave found in liberated city in Ukraine

Түүнчлэн тус хотоос энэ мэт олноор нь оршуулсан газрыг ихээр илрүүлж байгааг Украины Батлан ​​хамгаалах яам тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг Буча хотод энгийн иргэдийг хоморголон хөнөөсөн хэрэгтэй адилтган, "Орос улс хаа явсан газартаа үхэл дагуулж байгаа тул тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой" хэмээжээ.

гэж Изюм хотын оршин суугч Сергей Городко хэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хотоос олон мянган цэргээ татан гаргаад буй ОХУ-ын зүгээс энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.