? LIVE: Гэрээт цэрэгт бүртгэнэ гэх хуурамч мэдээллийг тагнуулын байгууллагаар шалгуулна
Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлага болох гэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг худал мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар өглөө.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар:
- 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан гэрээт цэрэг бүртгэнэ гэх мэдээлэл цацагдсан. Бид ОХУ-ын талтай холбогдож тодорхой мэдээлэл авсан. Энэ нь ор үндэслэлгүй мэдээлэл гэдэг хариу ирсэн.
Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллага, Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандчихаад байна.
Энэ хуурамч мэдээлэл нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хэн ямар зорилгоор ийм мэдээлэл тараасан гэдгийг олж тогтоох хэрэгтэй.
Энэ мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газар, төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм. Монгол улсын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц мэдээллийг гаргасанд харамсаж байна. Хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгахуйц асуудал учир тагнуулын байгууллагад хандаж шалгуулна. Санаатай, зохион байгуулалттайгаар энэ мэдээллийг гаргасан гэж бодож байна гэлээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.