Сэлэнгэ аймгийн Ерөө сум ОУ-ын стандартад нийцсэн шинэ сургуультай боллоо

“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургууль барьж байгуулан, тус сумын болон сургуулийн удирдлага, хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө.

306853263 5513544798724242 7736422117708548631 n

306902530 5513544435390945 8291751842022336150 n

Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат асан Т.Бямбаагийн нэрэмжит болгосон юм.

Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Т.Бямбаа нь Карниковын тосгоны гэгдэх Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг байсан ба Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум төгсөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн анхны төсгөгчдийн нэг бөгөөд Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академид эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, хөдөө аж ахуйн салбарын нэртэй эрдэмтэн, эдийн засагчдын нэг юм.

Т.Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын сургуулийн хуучин барилга нь 1958 онд анх ашиглалтад орж байсан ба 2016 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдаж, багш, сурагчид ажиллах, суралцах боломж нөхцөлгүй болоод байсан юм.

“Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүл аавынхаа нэрэмжит тус сургуулийн барилгыг шинээр барих санаачилгыг гаргаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөлөөгөөр хил гааль дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил хоёр жил үргэлжилжээ.

Нийтдээ 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинэ сургуулийн барилгын бүтээн байгуулалтад “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн үйлдвэрлэдэг цемент, хийт бетон, хаалга, цонх, агааржуулалтын хоолой зэрэг барилгын материалыг ашигласан ба 4 давхар, 6814м2 талбай бүхий уг сургууль нь 38 анги танхим, лаборатори, номын сан, спорт ба урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат болон биеийн тамирын талбай, гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болжээ.

307304615 5513544335390955 5040152336020680598 n

306274547 5513544748724247 7466784250380291538 n

Шинэ сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, сумын Засаг дарга Б.Сэргэлэнтэй сургуулийн барилгыг шилжүүлэх “Бэлэглэлийн гэрээ”-д гарын үсэг зурсан бол “Монголын Алт” (МАК) ХХК, Ерөө сумын сургуультай “Урт хугацааны хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.

306644103 5513544415390947 3531835387688240826 n

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, түүний дотор боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ түлхүү оруулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд Ерөө сумын 960 хүүхдийн сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өөрсдийн хөрөнгөөр барьж эх орны хойч үе, ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж ирсэн байна.

306029037 823064738715910 4165936802338683991 n

Сүүлийн жилүүдэд нийслэлд баригдаж байгаа томоохон хотхонууд сургууль, цэцэрлэггүй байгаа нь хотын түгжрэлийн нэг үүсвэр болж байгаа бол, сургууль, цэцэрлэг баригдсан хороололд ихэвчлэн өндөр төлбөр бүхий хувийн өмчийн хэлбэртэй сургууль, цэцэрлэг байгаа нь хүүхэд багачуудын сурч боловсрох эрхэд ялгавартай хандаж буй нэг илрэл юм. Тэгвэл гэж нээлтийн ажиллагаанд оролцсон олон зочид ярьж байлаа.

307086197 1764475620593239 6283011089692712182 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.