АН-ын Үндэсний бодлогын дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжилжээ
Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны ээлжит бус цахим хуралдаан өчигдөр болжээ.
Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсний дотор АН-ын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батламжилжээ.
"Үндэсний Бодлогын Хороо"-ны ээлжит бус цахим хуралдаанаар
1. Ардчилсан намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт, өөрчлөлтийн тухай,
2. ҮБХ-ны үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт өөрчлөлтийн тухай,
3. УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай,
4. Үндэсний Бодлогын Хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нарыг батламжлах тухай,
5. УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.