? LIVE: АЗХ-ноос АН-ын дарга С.Эрдэнийг буулгахаар намын байр руу дайрч, тугаа буулгав
Ардчилсан залуучуудын холбоо АН-ын дарга С.Эрдэнийг буулгахаар намын байрны гадна цугларч, тугаа буулгалаа.
Ардчилсан залуучуудын холбооны гишүүд:
-Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Гэтэл Монгол Улсад ардчиллыг хамгаалах ёстой, энэ зарчим дээрээ зогсох ёстой цорын ганц институц болох Ардчилсан нам нэгдмэл байх ёстой гэсэн уриалга, шаардлагыг бид гаргаж байна.
Гэвч нэгдмэл, зарчимтайгаа байх боломжийг улдан эсэргүүцэж, таслан хаяж байгаа бүлэг нэр бүхий, тодорхой ашиг сонирхолтой хүмүүст хандаж бид шаардлагыг өгөх гэж байна. Ардчилал нээлттэй байх зарчимтай ч биднийг ирэхэд хаалгаа түгжчихсэн байна.
Монгол Улсад ардчилал, эрх чөлөөг хамгаалах ёстой намын туг луйварчдын барилгын гадна мандаж байгаа тул бид долоон тугаа буулгаж байна. Мөн одоо орж, намтай холбоотой үлдсэн бичиг баримт, архивын бүх юмаа авна. Энэ шаардлагыг хүргүүлсний дараа Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор дээр очиж С.Эрдэнэтэй холбоотой мэдээлэл гаргуулна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.