Д.Сарангэрэл: НДЕГ-ын дарга Д.Зоригт ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглоогүй гэсэн
НДЕГ-ын дарга Д.Зоригт ажлын байран дээрээ мөрийтэй тоглосон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эсэхэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл тайлбар өглөө.
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл:
-Монгол улсын Засгийн газрын 11-11 төвд ийм гомдол ирсэн байна. Гомдлын мөрөөр ажил хариуцсан сайдын хувьд НДЕГ-ын дарга Д.Зоригтыг дуудаж уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас ажлын байран дээр архи дарс хэрэглэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглосон. Хэрэв ийм асуудал гаргасан бол хэн ч гэсэн хариуцлагаа хүлээнэ.
НДЕГ-ын дарга Д.Зоригтын хувьд одоо эрхэлж байгаа ажлын байран дээрээ мөрийтэй тоглосон удаагүй. Засгийн газрын хуралдаанаар Д.Зоригт даргыг чөлөөлөх шийдвэр гараагүй. Харин энэ асуудлыг үнэнийг тогтоох чиглэл өгсөн. Энэ дагуу уулзаад, мэдээлэл авсан.
Засгийн газрын хувьд 11-11 төвд ирсэн гомдол дээр анхаарч ажилладаг. Гэтэл зарим нь янз бүрийн санаа оноогоор ирсэн гомдол байдаг учраас үнэнийг тогтоохгүй асуудалд хандах тохиолдол байж болохгүй.
НДЕГ-ын дарга Д.Зоригт:
-Ийм гомдол ирсэнийг сая л сонслоо. Сүүлийн өдрүүдэд Европын холбооноос зохион байгуулж буй тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой семинарт сууж байгаа. Ажил дээрээ ч энэ долоо хоногт байгаагүй.
Сайдын хэлсэнээр ажлын байран дээрээ архидах, мөрийтэй тоглоом тоглох хориотой. Ийм зүйл хийгээгүй гэдгээ албан ёсоор хэлье гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.