Вьетнам улс Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Ле минь Хоаныг өчигдөр /2022.09.13/ хүлээн авч уулзан, хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Сайд С.Бямбацогт Монгол, Вьетнам хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, цаашид хоёр улс харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар саналаа хэлсэн байна.   

Монгол Улс далайд гарцгүй тул агаар, төмөр замын тээврийн гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Вьетнамын агаарын тээврийн компаниуд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг дурдсан юм.

БНСВУ-ын талаас Монгол, Орос, Хятад гурван улсын байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Мөн Вьетнам улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлох, Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

viber image 2022 09 13 16 21 07 944

5163207386c8e7a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.