СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нутаг буцах гэж буй АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан өчигдөр /2022.09.13/ хүлээн авч уулзжээ.

Хотын дарга эрхэм Элчин сайдыг нутаг буцахаас өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын хөгжил дэвшилд цаг ямагт онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллаж ирсэнд талархлаа илэрхийллсэн юм.

юм гэдгийг онцолж байлаа. Саяхан шав тавих ёслол нь болсон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлдэг байсан уснаас тодорхой хувийг дахин боловсруулж, дахин ашиглаж, тэр дундаа Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын техникийн усны зарим хэрэглээг хангах боломж бүрдэх юм гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески онцолжээ.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, чухал хувь нэмэр оруулсан болохыг илэрхийлж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.