НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас дахин явуулахаар болжээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2022 оны дөрөвдүгээр сард зогсоосон билээ. Иргэд энэ үйлдлийг эсэргүүцэхээс гадна сугалаагаа бүртгүүлэх нь эрс буурсан учраас урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулахаар болжээ.

Сугалаа явуулахыг түр зогсоосноос хойш сугалаа бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр НӨАТ-ын сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа хэмээн Сангийн сайд мэдэгдсэн.

Иймд иргэдийг худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд идэвхтэй бүртгүүлээрэй хэмээн Татварын Ерөнхий газраас мэдэгдэв. Үүнээс гадна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг онцлов.

Дашрамд дурдахад, сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.