Хан-Уул дүүрэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөнийг сайжруулах зориулалт бүхий дөрвөн тоглоом нэмж суурилуулна

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 14, 15-р байрны ард талын тоглоомын талбайг шинэчилж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд тоглож наадах, хүмүүжих боломжийг ханган стандартад нийцүүлэн засварласан байна.

306274168 472602071580764 4977738562990211743 n

Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тус тоглоомын талбай нь бага болон ахлах, дунд гэсэн насны ангиллаар тохижуулснаараа онцлог юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөдөлгөөнийг сайжруулах зориулалт бүхий тусгай тоглоомыг нэмж дөрвийг суурилуулна хэмээн Хан-Уул дүүргээс мэдээллээ. 

306313566 472602098247428 3997710451807162163 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.