Украины цэргүүд гол хотуудаа эргэн эзэлж, Оросын арми ухарчээ

Украины цэргийн хүчний сөрөг довтолгоо үр дүнгээ өгч, зүүн бүс нутгийн гол хотуудыг буцаан авснаар Оросын арми ухарчээ.

гэж орон нутгийн албаныхан мэдээлсэн юм. Тэгвэл үүний дараа Оросын цэргүүд "дахин бүлэглэх" зорилгоор ойролцоох Изюм хотоос ухарсан гэж тус улсын Батлан ​​хамгаалах яам мэдэгдсэн байна. Түүнчлэн тун удалгүй гурав дахь чухал хот болох Балаклиягаас цэргээ татан гаргаснаа баталсан ч энэ нь Донецкийн фронт дахь "хүчин чармайлтыг бэхжүүлэх" зорилготой гэжээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр хэлснээр, Украины армийн шинэчилсэн сөрөг довтолгоо энэ сарын эхэнд эхэлснээс хойш тэд Оросын цэргүүдээс 2,000 км.квадрат газрыг чөлөөлсөн аж.

3000 (2)

Оросын цэргийн хүчний томоохон зангилаа байсан Изюм хотоос цэргээ гаргаснаа Москва хүлээн зөвшөөрсөн нь чухал ач холбогдолтой. Улмаар Харьков мужийн Оросын хяналтад байдаг хэсгийн эрх баригчид оршин суугчдыг "амь насаа аврахын тулд" ОХУ руу дүрвэхийг уриалсан байна.

Тэгвэл сүүлийн үеийн үйл явдлууд нь Украины хүчин Оросын армийг ялж чадахыг харуулсан бөгөөд Барууны орнуудын тусламжууд нэмэгдвэл дайныг илүү хурдан дуусгаж чадна гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.