Алтны уурхайн хиймэл нуурт живсэн эрэгтэйг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км/-т хиймэл нууранд 1 хүн живсэн гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн карьерын /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат Б /25 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.