Сумдын түвшинд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг нэг шат ахиуллаа

Хүүхдийг Ивээх Сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг 2022 оны эхнээс хэрэгжүүлсэн.

DSC 8337

Энэхүү төсөл нь КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Монгол орон даяар “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард 21 аймгийн бүх сумаас 660 гаруй эмч, сувилагч нарыг хамруулан зохион байгууллаа.

c2b75d575f93df8afdc510f40711fd88e474c703

Монгол Улсын хэмжээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд .

Сумын эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн чанар, хүртээмж, үйлчилгээг нэг шат ахиулж буй алхам энэ юм. Зарим сумын эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хэсгүүд иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж буй. Цаашид эмч нараа улам чадваржуулах сургалтыг тогтмол хийх, эрчимт эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тал дээр анхаарч ажиллах болно.

DSC 8355

DSC 8308

DSC 8454(1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.