Монгол Оросын хамтарсан сургуулийн Удирдах Зөвлөлийн хурлыг товлон зарлахаар тогтжээ
Монгол Оросын хамтарсан сургуулийн Удирдах Зөвлөлийн хурлыг товлон зарлахаар тогтжээ.
Өнөөдөр Орос Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Оросын хамтарсан сургуулийн багш, ажилтанууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралдлаа.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан юм. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.