Гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг аварсан Г.Батмөрөнг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагнажээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг аварсан Г.Батмөрөнг өнөөдөр Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн” тэмдгээр шагнах арга хэмжээг зохион байгууллаа.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 15:00-16:00 цагийн хооронд тус хотхоны цонхоор бага насны хүүхэд унах гэж байгаатай таарч ийнхүү аварсан байна.

ажил хийдэг байжээ.

302530064 1115492509377095 2190972255951052935 n

Мөн СХД-ийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг ИТХ-аас гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Энэ үеэр тэрбээр “Хүүхдийн амь аварсандаа өөрөөрөө маш их бахархаж байна. Хүмүүс бас бахархсан, хайрласан сэтгэгдлээ сошиалаар илэрхийлсэн байсан. Гэр бүлийнхэн маань баяр хүргэж, бэлэг өгсөн. Маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.

Дашрамд мэдээлэхэд, Онцгой байдлын байгууллагаас 2021 оноос Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан иргэнд Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн” шагналыг олгож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

IMG 8668 1024x682

IMG 8973 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.