Morningstar хэмээх уран бүтээлчийг хар тамхины хэрэгт шалгаж эхлэв

Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр Davaidasha, Morningstar гэдэг нэрээр залуусын дунд танил болж буй уран бүтээлч хоёр залууг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн талаар өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр аж. Харин Morningstar буюу Аззаяа хэрэглэсэн болох нь тогтоогдсоноос гадна гэрээс нь багагүй хэмжээний мансууруулах бодис эд мөрийн баримтаар хураан авч хувийн баталгаа авч саатуулалгүй шалгаж буй гэнэ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээлэлд “Энэ сарын 3-нд Баянгол дүүргийн III хорооны нутагт иргэн А-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад уг бодисыг хэрэглэсэн нь илэрсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд А-г баривчилсан” хэмээсэн юм. юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.