Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн ус хангамж өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ

Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфордыг хүлээн авч уулзав.

2022 08 25 16 09 37 029 1024x682

Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд баригдах хоёр дахь бүтээн байгуулалт болох

2022 08 25 16 09 38 182 1024x682

Сайд Б.Батцэцэг манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрийн нэг болох энэхүү Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

2022 08 25 16 09 35 857 1024x682

Дэд ерөнхийлөгч К.Алфорд Мянганы сорилтын корпорацын зүгээс Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангах, улмаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой энэхүү Компакт гэрээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх, санхүүжилт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Компакт гэрээний ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг одоогийнхоос 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.