Л.Энх-Амгалан: МСҮТ-ийн бүртгэл дээр байхгүй хүүхдүүдийн нэрээр төрөөс 2,3 тэрбум залилж байсныг тогтоосон

Мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д бүртгэж 2,3 тэрбум төгрөг төрөөс авдаг байжээ.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагч төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох болсон. Улмаар хуримтлалыг олгохоор цахимд шилжүүлтэл тоо зөрж, 2,3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарж ирсэн. МСҮТ-ийн бүртгэл дээр байхгүй хүүхдүүдийн нэрээр төрөөс мөнгө авч байсан залилан гарч ирсэн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.