Баянгол дүүрэгт 5.8 тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцаж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат, нийслэлийн Засан даргын 1-дүгээр орлогч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Ихбаяр, Д.Энхтуяа, Ч.Мэндбаяр нар өчигдөр Баянгол дүүрэгт ажиллажээ.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нар, Баянгол дүүргийн удирдлагууд оролцож, шаардлагатай мэдээллийг өгсөн юм.

бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжин ирсний дагуу худалдан авах ажиллагааны тендерийг 100 хувь зарлаад байгаа аж. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

Мөн тус дүүрэгт нийт 48 орон сууцны барилгыг дахиан төлөвлөн барилгажуулах төслийг зарласан. Гэхдээ зарим байршилд төсөлд оролцох байгууллага орж ирээгүй байгаагаас 13 удаагийн тендер амжилтгүй болжээ. Тиймээс төсөлд оролцох байгууллагуудын сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 93 га талбайд 1373 нэгж талбарт төсөл хэрэгжиж байна. Эдгээр нь дүүргийн 10, 11, 12 дугаар хороог хамарч буй юм.

Гэхдээ зарим ажил нь дэд бүтцийн магистраль шугамыг чөлөөлөхтэй холбоотойгоор хойшилсон байна. Мөн энэ хүрээнд Улаанбаатар хотод 6 нүхэн гарц хийх шаардлагатай байгаагийн 4 нь Баянгол дүүрэгт байгаа юм. Харин хичээлийн жилийн бэлтгэл байдлын хувьд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Гэхдээ 2 сургуулийн буюу 28, 93 дугаар сургуулийн хичээлийн байрыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор түрээсийн байранд хичээллэх аж.

large 630380480993a017b8d5f7d8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.