А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ашиглалтад орохоор МХҮХ-нд байр гаргаж өгнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, Сургалт, Хөгжлийн төв” УТҮГ-ын удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

300238545 446762854145433 2500955444905394638 n

Уулзалтаар МХҮХ-ны дэргэдэх хараагүй иргэдийн сургалтын төвийн асуудлыг хөндсөн юм. Долоон мэргэжлээр сургалт явуулдаг, хөдөө орон нутгаас суралцагч, суралцах хүсэлтэй хараагүй иргэн олон байдаг ч төвийн байр шаардлага хангахгүй, зарим сургалтаа орон сууцанд явуулж байна. Холбооны дэргэдэх сургалтыг “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, сургалт, Хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын байранд явуулах боломжтой ч үйлдвэрийн байрыг сургалтынх болгохын тулд яамны зүгээс дэмжлэг хүсэж буйгаа тэд сайдад уламжиллаа.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ирэх жил ашиглалтад орохоор МХҮХ-нд байр гаргаж өгөх боломжтой. . Үйлдвэрээс гаргах танхимыг нөөц боломждоо тулгуурлан сургалтынх болгож засварлах, тэнд сургалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжье” гэлээ.

Ингэснээр хараагүй иргэд зориулалтын анги танхимд суралцахаас гадна олон хүүхэдтэй, эсвэл өрх толгойлсон хараагүй хоёр иргэн хараагүй иргэдийн орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм. Уулзалтаар мөн тус холбооныхон хөдөө орон нутагт ажилласан талаараа мэдээлэл өгсөн байна.

300663308 446762667478785 4554202581334773504 n

299984265 446762654145453 9214805962893245463 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.