Хустайн нуруунаас 40 толгой тарвага барьж, Архангай аймгийн хоёр суманд нутагшуулжээ
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт тарвага нутагшуулжээ.

Тодруулбал, "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ажилласан байна. Ингэхдээ Хустайн нурууны байгалийн цогцолборт газраас 40 толгой тарвага барьж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.