?LIVE: Өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж байна
Өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж, УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүллээ.
Өрх толгойлсон гурван хүүхдийн ээж А.Бүрэнтөгс:
-Гэр бүлийн тухай шинэчилсэн хуулийн төслийг эмэгтэй гишүүд тавдугаар сард өргөн барьсан. Энэ хуулийг зөвхөн өргөн бариад өнгөрөх бус цааш ажил хэрэг болгоод явуулах нэн шаардлагатай байна. Өрх гэр түвшин амгалан байж цаашлаад улс орон бат бөх орших үндэс болно. Гэр бүлийн тухай хууль сул учир гэр бүлээ цуцлуулахаас айдаг, гэр бүлийн далд хүчирхийлэлд өртдөг хэдэн мянган ээжүүд байна.
Өнөөдөр 11-ээс доош насны хүүхдүүд тэтгэмж гэж 120 мянган төгрөг авч байна. Иймхэн хариуцлагын ард гэр бүлийн үүрэг гэдэг зүйл оршиж байна. Гэр бүл салсан ч эцэг, эх хүүхдийнхээ өмнө харилцан адил үүрэг хүлээхгүй байна. Хүүхэдтэйгээ уулздаггүй, тэтгэмж өгдөггүй, хариуцлагаасаа зугтааж буй өчнөөн мянган эцэг, эх байна.
Гэр бүлээс гадуурх харилцааг хүртэл хуульчлах хэрэгтэй. Гэр бүлээ үл хайхардаг, хүчирхийлэл үйлддэг хүмүүст авах арга хэмжээ, хууль байхгүй байна. Тиймээс өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.