Бохирын шугамын кольцо суурилуулж байсан хоёр эрэгтэй шороонд дарагдаж, амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1 дүгээр буудлын дэргэд шороо нурж, 2 хүн дарагдсан гэсэн дуудлагыг 11:24 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн байсан цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.