Техникийн аюулгүй байдал зөрчсөн барилгын ажлын цахилгаан, эрчим хүчийг хязгаарлажээ
Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/99 дүгээр дугаар удирдамжийг баталж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Камдер” ХХК-ийн захиалгатай 25 давхар орон сууцны дөрвөн блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Зуншин” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар техникийн аюулгүй байдлын зөрчил дутагдлууд илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан, эрчим хүчийг хязгаарлаж, техникийн аюулгүй байдлыг хангуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.