"Нарантрейд" ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгч Б.Сүхбаатар, Т.Батцогт, Н.Баярмөнх, Д.Гантулга, П.Наранбаяр, Д.Энхбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа нар тус дүүргийн 6 дугаар хороо, "Нарантрейд" ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудал дээр очиж, ажиллажээ.
Иргэд болон компанийн төлөөлөл тус газарт байсан бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх үүднээс талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, ажиллах шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан гаргасан байна.
Тэрбээр, “...Бүх талын үгийг төлөөлөгчид бид сонсоно. Тиймээс дүүргийн удирдлагуудын хэлж байгаачлан бүх түвшинд нь хамтарч байгаад, энэ төслийн хүрээнд, ялангуяа оршин суугчидтай асуудлаа ярилцахаар ирлээ. Энд аль нэг намын төлөөлөл биш хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй байгаа иргэдээ төлөөлж буй төлөөлөгчид явж байна. Тиймээс талууд харилцан хууль ёсны эрхийг хүндэтгэж асуудалд хандах нь зөв юм…” гэжээ.
.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.