Л.Энх-Амгалан: 9-р сарын 15-наас өмнө шүүх хурал зарлаж, хуралдахгүй бол шүүгчдийг нийтэд зарлана
Дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар БШУЯ-наас мэдээлсэн билээ.
Энэ үеэр Монголын Үндэсний их сургуулийн нэрний асуудлаарх сэтгүүлчийн асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "МҮИС-ийн нэрийн тухайд энэ бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ сургууль надтай шүүхдэж байгаа. Шүүхээр эвлэрье гэдэг санал надад ирсэн. Гэхдээ би энэ сургуультай эвлэрэхгүй гэдгээ хатуу хэлье.
Шүүх хурлаа дандаа хойшлуулж байгаа. 9-р сарын 15-наас өмнө шүүх хурлыг зарлаж хуралдахгүй бол шүүгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлана.
Ардын их хурлын тогтоолоор олгосон Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгч байвал тухайн шүүгчийг Шүүгчийн ёс зүйн хороонд өгнө. Гэхдээ цөөнхийн эрх ашигт үйлчилсэн, авлигад идэгдсэн шүүгч арай байхгүй болов уу гэдэгт гүнээ итгэж байгаа хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.