"Адексмайн" ХХК-ийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоожээ

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд БОАЖЯ-наас хяналт тавин ажиллаж байгаа билээ.

Хяналтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Тойлтийн хоолой” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Адексмайн” ХХК дараах зөрчлүүдийг гаргасан нь илэрчээ.

Тодруулбал, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй, хог хаягдлаа зориулалтын бус газарт хаясан зэрэг зөрчил гаргасан байна. Иймд тус компанийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. 

299897013 406251891642586 243569745506298048 n

298954173 406251998309242 5567570490672612106 n

300044936 406251928309249 2874718966360808363 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.