Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750,661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.

Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулах юм. Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрт хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид өнөөдрөөс /2022.08.19/ эхлэн 25-ны өдрийг хүртэл "И Монголиа" цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах юм. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн зургаан их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах юм.

Screenshot (92)

Screenshot (93)

Screenshot (95)

Screenshot (94)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.