УИХ-ын дарга Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулыг хүлээн авч уулзав

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

299971416 615261896617231 4757885495341714399 n

УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ нарын хүмүүс оролцов.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ. 

299992151 615261926617228 8703029891766888487 n

17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа. 

300208674 615261859950568 141467788371451655 n

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурвансайхан "Энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан.  Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч” гэдэг санал хүсэлттэй байгаагаа уламжилж байв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б.Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.

299999776 615261939950560 2767199604188343904 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.