Х.Баттулга: 2024 оны сонгуульд бид нэгдэж, эрх барина
Ардчилсан намын Ээлжит бус Их хурал өнөөдөр болж байна. Хурлыг цахимаар явуулж буй бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн биеэр оролцож байна.
2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, түр завсарласан тус хурлыг өнөөдөр үргэлжлүүлж буй аж. Хурлыг нээж АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга үг хэлэв.
Тэрбээр, АН-ын ээлжит бус хурлаа хийж, намайг АН-ын даргаар сонгосон. Хурлын шийдвэрийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлэх материалаа өгсөн боловч АН-ын хүсэлтийг шийдвэрлэхгүй гэдэг нь тодорхой болсон. МАН-ын улс төрийн товчоо хуралдаж, АН-ын даргаар Х.Баттулгыг томилж болохгүй шүү гэсэн шийдвэр гарсан.
33 жилийн түүхийг харахад бид дандаа эвдрэлцэж байх үедээ ялагдаж байсан. Эвлэлдэж байх үедээ ялж байсан түүх байдаг. Тиймээс 2024 оны сонгуульд бид нэгдэж байж ялалт байгуулан, хүчтэй сөрөг хүчин болж, эрх барина гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.