Г.Жаргалсайхан: Хоггүй орчинд амьдрахын тулд төрийн байгууллагаас гадна иргэдийн оролцоо чухал

Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дүүргийн 12-р хороо ногоон байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр иргэд 10-р хорооны байрны дэргэд үүссэн үүсмэл хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

МНТ Эрдэнэс ХХК цаг тухай бүрт нь ачилтыг хийдэг ч ганцхан өдрийн дотор хог дахин үүсдэг. Байр хариуцсан Сэргэлэн СӨХ нь гэрээ байгуулаагүй, хогны төлбөрөө цаг тухайд нь хийдэггүй зэрэг олон асуудал байгаа юм. Иймд дүүрэг, орон нутгийн зүгээс хогийг зөөж тээвэрлэх, тухайн хэсэгт камер байрлуулж, шинээр хогийн сав тавихаар боллоо.

Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дахин хогийн цэг үүсэхээс сэргийлэхийн тулд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолсон. Иргэд ч СӨХ-ны хурлаа хийж, удирдлагаа яаралтай солих, хог ачилтын компанитай цаашид гэрээ байгуулж, цаг тухайд нь ачилт хийж, хог хаясан иргэд, аж ахуй нэгжийн мэдээллийг холбогдох газруудад нь хүргүүлж ажиллахаар боллоо.

299994728 469300468393173 5917115322014698773 n

298972570 469300485059838 3325636720286871957 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.