"Би сувилагч" төсөлт уралдааны шилдэг гурван сувилагчийг 20 сая төгрөгөөр шагнажээ

Дорнод аймгийн “Эрүүл мэндийн тоголцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2022 оны А/222 захирамжаар сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 70.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жилээс зохион байгуулж байна.
photo 2022 08 12 09 34 58
Аймгийн Засаг даргын санаачилгаар улсдаа анхдагч болж зохион байгуулагдсан төсөлт уралдаанд БОЭТ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан овоо сумын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 45 сувилагчийн материал ирснээс удирдамжид заагдсан материал бүрдүүлэлтийн дагуу 18 сувилагчийн материал эхний шатанд тэнцэж, 2 дугаар шатны шалгаруулалт болох онол, ур чадварын шалгалтад 12 сувилагч тэнцсэн байна.

Оролцогчид гуравдугаар шатны шалгаруулалт болох “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-ээр 2 сарын хугацаанд өрсөлдөж 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр тайлангаа хамгааллаа.
279220929 362679872561869 4702474824362975222 n
Энэхүү шатанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль, “Монголын Сувилагчийн Нийгэмлэг”, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, ахмад сувилагчдын төлөөллөөс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж шалгаруулалтыг зохион байгууллаа.

Гуравдугаар шатанд тэнцсэн 12 сувилагчийн онол, ур чадварын шалгалтын дүн, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны дүнг нэгтгэн эцсийн шатны үнэлгээ гарсан ба төсөлт уралдаанд хамгийн өндөр оноо авсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг .
297730600 3277472355798276 5594829744463872684 n
СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БУЙ 78 СУВИЛАГЧИД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж, Орон нутгийн төсвөөс 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувилагчдад тус бүр 500.000 төгрөгийн бую нийт 39.0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

289619555 3056971177947629 8804157187550876073 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.