Орон сууц барих эзэмшлийн газартаа сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болжээ

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд “Наран трейд” ХХК-ны эзэмшлийн газар байдаг аж.

Тус газарт 16 давхар орон сууц барьж байгуулах мэдээлэл гарч, иргэд санал хүсэлтээ ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан тус компанийн удирдлагуудтай БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх уулзсан байна.

298758509 515803037216409 385862786824326488 n

Тус компанийн зүгээс “2015 онд бид орон сууц барихаар төлөвлөж тухайн газрыг эзэмшсэн. Гэсэн хэдий ч энэ жилээс эхлэн Нийслэл, дүүргээс барьж буй бодлого, шийдвэртэй уялдуулж цэцэрлэг сургуулийн хүрэлцээ тааруу энэ цаг үед сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар зураг төслөө гарган ажиллаж байна. Ингэснээр бид нийгмийн хариуцлагын хүрээнд бага ч болтугай цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудлыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах орчинд ямар нэгэн саад учруулж, сөрөг нөлөө бий болгохгүй” гэдгээ албан ёсоор хэлжээ.

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "Бид хууль, эрх зүйн хүрээнд боломжгүй, асуудал дагуулсан зүйлийг дэмжихгүй. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд хууль эрх зүйн ямар нэг зөрчил үүсгэхгүй, цаг үеэ дагаж нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийж байгаа аж ахуй нэгжүүдээ үргэлж дэмжинэ.

Тиймээс “Наран трейд” ХХК-ны холбогдох эрх бүхий хүмүүс тухайн хорооны иргэдтэйгээ нүүр нүүрээ харж уулзаж, төслөө зөв танилцуулж, зөв мэдээллээр хангах тал дээр ач холбогдол өгч ажиллах ёстой" гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.