Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 32 тарвага нэвтрүүлэхийг завджээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт тавьж ажиллажээ.

Тодруулбал, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. 

297765581 437656638408700 6992402796360995627 n

Энэ оны долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд

  • Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй.
  • 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ. Ийнхүү тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч, тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьcгалын санд төвлөрүүлсэн байна.
  • Холбогдох зөвшөөрөлгүй дөрвөн ширхэг загас, хоёр ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллажээ. 

298773745 437656781742019 4128170663863352498 n

297742766 437656808408683 1636765153402009670 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.