СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-08-10

Саудын Араб болон Йордан улсын 7 иргэн манай улсад хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, ан хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан асуудлаар Гадаадын Иргэн Харьяатын Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ГИХГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат:

-Гадаадын Иргэн Харьяатын Газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд хийдэг. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг нэр бүхий аж ахуй нэгжийн урилгаар Монгол Улсад түр хугацаагаар ажлын болон жуулчлалын ангиллын визээр ирсэн гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, ан хийсэн зөрчлийг илрүүллээ. 

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн тусгай хамгаалалттай газар нутагт зорчсон зөрчил дутагдлыг илрүүлээд, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь прокурорын байгууллагад харьяалал тогтоон шалгуулахаар шилжүүлээд ажиллаж байгаа.

Саудын Араб болон Йордан улсын нэр бүхий 7 иргэн манай улсад энэ оны зургаадугаар сард ирсэн.

Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн иргэдийг Монгол Улсад урьж ирүүлсэн аж ахуй нэгж, байгууллагад дахин гадаадын иргэн Монголд урих болон тухайн гадаадын иргэдийн гаргасан үйлдэлд холбогдох зөрчлийг арилгуулах зорилгоор торгуулийн арга хэмжээ болон бусад арга хэмжээг авч ажилладаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хччм
1 жилийн өмнө
66.181.160.5

Гадаадын иргэн, харьяатын газар гэдэг газарт нэг шалгалт ордог ч болоосой, Дарга цэрэг нь ч өөр члөгдөхгүй шүү!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.