СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-10

Эмээлтийн махны асуудлыг шийдээгүй тул НМХГ-ын дарга Б.Батшагайг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа.

Уулзалтад МХЕГ, нийслэлийн МХГ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудыг байлцуулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ААН-үүдэд үүсээд байсан асуудлын хүрээнд Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны гуравдугаар улиралд багтаан хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Тэгвэл дээрх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 ААН-д хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс нь шинжилгээгээр батлагдсан.

Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, өөрөөр хэлбэл устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтэнүүд хэлж байлаа.

Иймд Шадар сайд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2,3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. . Цаашид ч Засгийн газрын бодлого, төрийн бүтээмжийг үнэгүйдүүлдэг доод, дунд шатны дарга нартай хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Минжуна
1 жилийн өмнө
202.21.124.132

АЖИЛАА МЭДЭХГҮЙ МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛГҮЙ АРЫН ХААЛГАНЫ БИЕЭ ТООСОН САГСУУ ЮМНУУДИЙГ АЖИЛААС НЬ ХАЛАХ Л ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМНИЙ ТӨЛСӨН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖИЖ БАЙЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЭД БОДЧИХСОН ТЭНЭГҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАХ Ч БАГАДАНА. ӨӨРСДӨӨ Ч ТЭР МУУХАЙ МАХААР ХИЙСЭН ХООЛ ИДСЭН Л БАЙГАА Ш ДЭЭ. ТЭР ИХ ОЛОН ТЭРБУМЫН МАХ ОДОО ХААНА ЯВАА БОЛ. АРД ТҮМЭНИЙГ ХОРДУУЛААД Л ЯВЖ БАЙГАА ДАА. АЙМШИГ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.