Байгальд ноцтой хохирол учруулсан "Эрхэт капитал" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

Зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан "Эрхэт капитал" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо.

Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран дүүргийн 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газар ажиллалаа. 

297709912 464873632169190 8152671383394707923 n

Иргэд дархан цаазат газрыг ухаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх гомдлыг хүргүүлж, хамтарсан баг шалгалтын ажиллагаа ийнхүү явууллаа. "Эрхэт капитал" компани нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төвийн төслийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарласан. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй, ойн сан бүхий газарт ажил зохион байгуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

298034002 464873538835866 3508911887028340418 n

Мэргэжлийн байгууллагаас байгаль орчинд үүссэн сөрөг нөлөө, хохирлын хэмжээг дахин тооцох бөгөөд үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоох арга хэмжээ авчээ.

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх Баянзүрх дүүргийн 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газарт иргэдийн өгсөн гомдол мэдээллийн дагуу хамтарсан баг цаашид ч шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллах болно гэж мэдэгдлээ.

298573041 464873515502535 1513933978366937803 n

298470337 464873498835870 754857776632311670 n

298411515 464873572169196 5436689307390212659 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.