Яармагийн нүхэн гарцын угсралтыг хийж, шалны арматур зэргийг зангидаж дуусжээ

Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын угсралт, орох гарах гарцын хайрцгийн арматур зангидах болон шалны арматур зангидах ажлуудыг хийж дууссан байна.

  • Үргэлжлүүлэн шалны бетон цутгалт болон хоёр талын өрлөгийн ажлыг гүйцэтгэнэ.
  • Уг нүхэн гарцыг иргэд, оршин суугчдын хүсэлтэд үндэслэн барьж буй
  • Тус зам барилгын ажлыг хатаах, бэхжүүлэх зэрэг технологийн үе шаттай хийж, гүйцэтгэдэг онцлогтой.
  • Дугуйт хэрэгсэл, тэргэнцэртэй иргэнд ээлтэй налуу зам бүхий уг нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэлгүй болох давуу талтай хэмээн Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

864321

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.