Эмчлүүлсэн эмнэлэгтээ эм тарианы И-баримтыг хавсаргаж өгснөөр зардлаа буцаан авах боломжтой

Эрүүл мэндийн даатгал төлөгч эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргасан бол буцаан авах боломжтой талаар ЭМЯ-аас мэдээлэв.

Тодруулбал, Даатгуулагч та хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломжтой аж.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг/-ийн 13.1.8-д энэ талаар тодорхой заажээ. 

295121637 393724966183716 8193827473922665563 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.