СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-21

Хүнсний ногооны үнийг үгсэн хуйвалдаж, тогтоосон эсэхийг ШӨХТГ шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Төмсний үнийн өсөлт нь шатахууны үнийн өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дүгнэжээ. 

Хүнсний ногооноос

  • төмсний үнэ 37.5%-аар нэмэгдсэн,
  • орос сонгино 5,1%-аар,
  • монгол лууван дунджаар 14,8%-аар,
  • монгол шинэ ургацын байцаа дунджаар 45%-аар,
  • хүрэн манжин 21,3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдөр Барс зах дээр 8 тн төмс бууж Улаанбаатар хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж,

  • "Номин" 2кг нь 8198₮,
  • И-Март 1кг нь 1880₮,
  • Барс кг нь 4500, бөөн 3500₮,
  • Хүчит шонхор 4000-4500₮,
  • Алтжин бөмбөгөр 4500-5000₮,
  • Амгалан 4500₮-р худалдаалж байна.

ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна. бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүсч байна.

Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, долдугаар сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлэхээр бэлтгэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.