Хүй долоон худагт болсон хурдан морины уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний зургаан сарын байдлаар мориноос унаж гэмтсэн, нас барсан нийт 23 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс эхний зургаан сарын хугацаанд хурдан морины үсэргээ сунгааны үед:
- мориноос унаснаас гэмтсэн 6,
- нас барсан 4,
- бусад 13 тохиолдлын нас барсан 8,
- гэмтсэн 5 тохиолдол бүртгэгджээ.
Тухайлбал, зарим хүүхдийн хувьд малд явж байхдаа, эмнэг сургахдаа, моринд өшиглүүлэх зэргээр ахуйн хүрээнд гэмтэж бэртсэн байна.
Тэгвэл энэ жилийн баяр наадмын өдрүүдэд Хүй 7 худагт болсон хурдан морины уралдааны үед хоёр хүүхэд мориноос унаж гэмтсэн бөгөөд ГССҮТ-д хүргэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.