Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр морь баяр наадмын түрүү авлаа

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 423 хурдан хүлэг бүртгүүлснээс 382 их нас гарааны зурхайгаас хөдөлжээ.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавьдар морь ирлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун тус тус хурдаллаа.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.