П.Батсайханы зээрд халзан шүдлэн түрүү магнайд хурдаллаа
Улсын их баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд нийт 412 үрээ бүртгүүлснээс 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж шандас сорин хурдалжээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы зээрд халзан, түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүлжээ. Аман хүзүүнд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн уяач Д.Батбаярын хул, айргийн гуравт Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Батдоржийн хээр, айргийн дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Галтын хонгор халзан, айргийн тавд Завхан аймгийн Чулуут сумын уугуул Б.Баярдоржийн хээр үрээ тус тус хурдалсан байна.
Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, соёолон, азарга 140см, их нас 141 см байхаар заажээ. Хүй долоон худагт морины сэрвээний өндрийг хэмжих төхөөрөмж тавыг суурилуулан, шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.