БНХАУ руу нисэх иргэд Улаанбаатарт тав, Хөх хотод 14 хоног тусгаарлагдана

Ковид-19 халдварын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдаж, 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, 14 хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн байна. Тодруулбал, ирэх долдугаар сарын 5-наас Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэхээр болжээ. Энэ асуудлаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан дараах мэдээллийг өглөө.

61cd2a8dbbcc2

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан:

-БНХАУ-аас Монгол улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон байгаа. Нислэгтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлагуудыг тавьсан. Улаанбаатар-Бээжин нисэх зорчигчид "Air China" компаниар Улаанбаатараас Хөх Хотод бууна. Хөх Хотод 14 хоног тусгаарлагдаад цаашаа Бээжин явах зөвшөөрөл авч байгаа.

“МИАТ” компани Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар гэсэн чиглэлээр 75 хувийн дүүргэлттэй ниснэ. “Аэро Монголиа" компанийн хувьд Улаанбаатар-Хөх Хотын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Одоогоор Хөх Хотын нислэгийн компаниас зөвшөөрөл ирээгүй байна.

Бидэнд ирж буй мэдээллээр иргэн өөрөө бүх тусгаарлалтын зардлуудыг хариуцна. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой. Үүнийг цаашдаа үе шаттай нэмэгдүүлнэ. Нислэгийн өмнө, дараа тусгаарлагдах шаардлагыг БНХАУ-ын талаас тавьж байгаа тул зардлаа иргэд өөрсдөө тооцоолж төлөх шаардлагатай. Мөн урьдчилсан мэдээллээр таван зорчигчоос коронавирусийн халдвар илэрвэл нислэг цуцлагдана гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.