СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-06-27

Наадмын сорилгод улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч СХ, "Степ Гоулд" ХХК, Бүрэн Дуулга ХХК, Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар СХ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв.
"Наадмын сорилго" барилдаанд барилдахаар бүртгүүлсэн Итали улсын иргэн Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар амжиж ирээгүй болно.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.