ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг “Сүхбаатар одон”-оор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр зарлигаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг “Сүхбаатар одон”-оор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

10001010010

Анх 1967 онд Ардын Армийн командлагчийн тушаалаар “Төмөр замын тусгай батальон” нэртэйгээр байгуулагдаж, 1991 онд Зэвсэгт хүчний 122 дугаар анги, 2004 онд Гамшгаас хамгаалах тусгай анги, 2005 онд Аврах тусгай анги, 2018 онд Үндэсний аврах бригад болсон түүхтэй юм.

11111111111

Байгуулагдснаас хойш 55 жилийн хугацаанд 127,648,6 га ой, хээрийн түймэр унтрааж, 41,908 хүний амь насыг үер, ус, гал түймэр, зуд зэрэг гамшиг, ослоос авран хамгаалжээ.

Мөн 29 автомашин техникийг ус мөснөөс гаргаж, 10,958 тн химийн хорт бодисыг зөөвөрлөж, 2670 гаруй айл, өрхийн 860 шахма өвөлжөө, хаваржаа, 23,496 автомашин техникт ариутгал халдваргүйжүүлэлт хийн, цацрагаар бохирдсон 73 автомашинд саармагжуулалт хийн улсын болон иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлжээ.

222222222

Өдгөө Үндэсний аврах бригад нь Эрэн хайх, аврах, Агаарын, Химийн ажиллагааны гэсэн үндсэн гурван салбар, Тээврийн салбар, Хөгжмийн салбар, Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлэг, Сургалт соёл хүмүүжлийн, Эмнэлгийн, Эрэлч нохойн сургалтын, Санхүү, үйлчилгээний гэсэн дөрвөн албатайгаар улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.