СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-06-17

"Хүүхдийн төв сувилал"-д бүрэн тоноглогдсон эмнэлэгийн машин өгнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хүүхдийн төв сувилал"-д ажиллав.

"Хүүхдийн төв сувилал" нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1260-1380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай нийт 90 ортой ЭМЯ харьяа байгууллага юм. Тус сувилал нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.

Эрүүл мэндийн сайд тус сувилалын удирдлага , эмч, сувилагч, асрагч, аж ахуйн ажилчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх, их засварын төсвийг улсын төсөвт суулгах , эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Мөн тус төвд бүрэн тоноглогдсон эмнэлэгийн машины хүлээлгэн өгөх батламж гардууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.